Эрээн тахь Сөүлийн гудамжаар зугаалав
Анд нөхдийн мэдээ
2023-03-24
Сөүлийн үндэсний хүүхдийн амьтны хүрээлэнд 2021 онд төрсөн хоёр настай эрээн тахь Серо модон хашлагыг эвдэн хүрээлэнгээс гарч хотын зүүн хэсэг рүү зугтаажээ. Улмаар гудамж болон дүүрэн автомашинтай замын голоор явсныг хүмүүс бичлэг хийн цахим сүлжээнд байршуулсан юм. Мөн тахь хогийн сав үнэрлэж явсан нь бичлэгт үлджээ. Иймд тус амьтны хүрээлэнгийн ажилчид, цагдаагийнхан хамтран эрээн тахийг нарийн гудманд шахан нойрсуулах буугаар буудаж эсэн мэнд хүрээлэнд нь буцаан аваачсан байна. Уг үйл явдал мягмар гарагт болсон бөгөөд тахийн бие сайн байгаа гэжээ. Тус хүрээлэнд 38 зүйлийн 400 гаруй зэрлэг амьтан амьдардаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.