images

Японы алдарт зураачийн зураг 2.76 сая долларын үнэ хүрэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-24


     XIX зууны үеийн Японы алдарт зураач Кацүшика Хокүсайн "Kanagawa oki nami ura" буюу "Канагавагийн их давалгаан дор" зургийг АНУ-д болсон дуудлага худалдаагаар 2.76 сая долларын үнээр борлуулав. Ингэснээр К.Хокүсайн бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ зураг болжээ. Тус дуудлага худалдаа Нью-Йорк хотод мягмар гарагт болсон байна. Энэ зураг нь 1603-1867 он буюу Эдогийн үед бүтээсэн К.Хокүсайн “Фүжи уулын 36 үзэмж” алдарт цуврал бүтээлийн нэг юм. Уг бүтээлийн өөр нэг хэвлэлийг 2021 онд 1.59 сая доллароор борлуулж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.