images

“Starbucks”-ын шинэ захирал сард нэг удаа кофешопд зөөгч хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-24


     “Starbucks”-ын шинэ гүйцэтгэх захирал Лаксман Нарешман сард нэг удаа кофешопд ажиллана гэж мэдэгджээ. Тэрбээр ажилчдадаа илгээсэн захидалдаа "Би байгуулагынхаа алсын хараа, ирээдүйн боломжийг судлах, үйлчлүүлэгчидтэй ойр дотно байж тэдний сэтгэл ханамжийг тандахын тулд сар бүр хагас өдөр кофешопт энгийн ажилчны маягаар ажиллана” гэжээ. Энэтхэг гаралтай Л.Нарешман өнгөрсөн оны есдүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Тухайн үед “Starbucks”-ын удирдлага Л.Нарешманыг ажилд авах болсон шалтгаанаа "Хэрэглэгчийн брэндийг бий болгох асар их туршлагатай, өөрчлөлт, шинэ орчинд хурдан дасан зохицож чаддаг удирдагч" хэмээн тайлбарлаж байв. Л.Нарешман “Starbucks”-т ажилд ороод, тус компанийн үүсгэн байгуулагч Ховард Шульцтай хэдэн сарын турш хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд тэрбээр 40 цагийн баристагийн сургалтад хамрагдаж, ногоон хормогч зүүн кофе зөөгч хүртэл хийж байжээ. Өмнө нь тэрбээр “Pepsi”-д Бизнес хөгжлийн газрын захирал зэрэг хэд хэдэн гол албан тушаалыг хашиж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.