images

Солонгост барилгын ажил хийж байсан филиппин залуу нутагтаа очоод хотын дарга болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-24


     Өмнөд Солонгост зургаан жил ажилаад эх орондоо буцсан филиппин залуу Абон Домалаон нутагтаа очоод улс төрд хүчээ сорьж тус улсын Сорсогон мужийн Прието Диас хотын орлогч дарга болжээ. Тэрбээр их сургуулиа төгсөөд 2006 онд 27 настайдаа гэрээт ажилчнаар Солонгост ирээд Янсан, Кённам, Мокпо, Пусан зэрэг газруудад барилгын талбайд, бас үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна. Ийм маягаар зургаан жил гаруй ажиллаад эх орондоо буцаж очоод улс төрд оржээ. Улмаар Прието Диас хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдоод өнгөрсөн оны тавдугаар сард тус хотын орлогч дарга болсон байна. Тэрбээр өөрийн амжилтын түүхийн талаар танилцуулахдаа энэ тухайгаа дурдаад "Би Солонгост гэрээт ажилчнаар явахаасаа өмнө тодорхой зорилгогүй энгийн нэгэн байсан бөгөөд тэнд очиж ажилласан явдал миний амьдралыг утга учиртай болгосон” гэжээ. Дашрамд дурдахад Филиппин улсад 2004 онд Өмнөд Солонгост хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем хэрэгжиж эхэлснээс хойш 2023 оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад 88 мянга 265 ажилчин илгээжээ. Энэ онд тус улсад 10 мянга орчим ажилчин илгээхээр болсон байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.