Бээжингийн хүн ам 19 жилийн дараа анх удаа буурсан бол Өвөр Монголын хүн ам өсчээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-24
Дэлхийн томоохон хотуудын нэг Бээжингийн байнгын оршин суугч хүн ам 2021 онд 21.88 сая байсан бол 2022 онд 43 мянгаар буурч 21.84 сая болжээ. Үүнд орон нутгаас хотод ирж ажиллах хүмүүсийн тоо буурснаас гадна төрөлт, нас баралтын харьцаа нөлөөлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд хүн амын өсөлт 0.05 хувиар буурсан байна. Харин хүн амын орлого 3.2 хувиар өсөж 77145 юань болжээ. Ерөнхийдөө эх газрын Хятадын хүн ам сүүлийн 61 жилд анх удаа 850 мянгаар буураад байгаа билээ. Гэсэн хэдий ч 14 мужийн хүн ам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн Өвөр Монголын өөртөө засах орны хүн ам 2021 онд 28 мянгаар буураад байсан бол шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр 2022 онд 11700-аар өссөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.