images

Тайвань улсад электрон тамхийг бүрмөсөн хориглолоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-23


     Тайвань улсад электрон тамхи худалдаалахыг бүрмөсөн хориглож, тамхи татах насыг 20 нас болгон нэмэгдүүлсэн тухай Төв мэдээллийн агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар "Тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" хэрэгжиж эхэлсэн бөгөөд электрон тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах, нийлүүлэхийг хориглож, зөрчсөн тохиолдолд 50 сая тайвань доллар хүртэлх торгууль ногдуулахаар болжээ. Тус улсын эрх бүхий байгууллага "Ердийн тамхины хэрэглээ аажмаар буурч байхад насанд хүрэгчдийн электрон тамхины хэрэглээ 2018 онд 0.6% байсан бол хоёр жилийн дотор 1.7% болж өссөн бөгөөд тэр дундаа өсвөр насныхны тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн" гэж мэдэгджээ. Улмаар “Электрон тамхийг устгах хүртэл хатуу арга хэмжээ авч, зөрчигчдийг шийтгэсээр байх болно” гэжээ. Түүнчлэн тамхи татахыг хориглосон газруудын тоог нэмэгдүүлж, тамхины хайрцаг дээрх анхааруулга зураг, бичвэрийн талбайг 50 хувиар нэмэгдүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.