АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч манай улсад айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын олон улсын асуудал хариуцсан орлогч Мишэль Сизон өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Мадагаскар, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам, Тайланд, Лаос зэрэг улсуудад айлчлахаар болжээ. Тус айлчлалаар АНУ-тай хамтын ажиллагаатай орнуудын хэлэлцээрийг бататгах, НҮБ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж олон талт оролцоог хангах ажлыг өрнүүлэх ажээ. М.Сизон гуравдугаар сарын 22-нд Мадагаскарын Антананариву, 24-нд Өмнөд Африкийн Йоханнесбург, 27-нд Маврикийн Порт-Луис, Азербайжаны Баку хотод очно. Үүний дараа Улаанбаатарт ирэх ажээ. Айлчлалын хугацаанд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссынхонтой уулзаж "Тогтвортой хөгжил 2030" мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.