Месси Буэнос-Айрест айлчилж хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Өчигдөр орой Аргентины алдарт хөлбөмбөгч Мессиг нийслэл Буэнос-Айрес хотын стейкний ресторанд ирсэн тухай мэдээ гарахад олон зуун хөгжөөн дэмжигчид түүнийг алсаас харахаар хормын зуур цугларчээ. Өнгөрсөн жил Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай ялалт байгуулж, хөлбөмбөгийн ертөнцөд хүрч болох бүхий амжилт гаргасан "хөлбөмбөгийн бурхан" гэнэт гарч ирсэн нь ийнхүү Аргентины хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан нь тэр. Тэрбээр эхнэр Антонелла Роккозо болон гурван хүүгийн хамт хувийн онгоцоор Аргентинд ирж, шигшээ багийн бэлтгэлд оролцсоны дараа эцэг эх, ах дүү, найз нөхдийнхөө хамт оройн зоог барихаар ирсэн байна. Шөнийн 02 цаг хүртэл тус ресторанд ойр дотнын хүмүүстэйгээ хооллож суусан Месси гадаа гудамжинд “Los Muchachos” дууг дуулан хэдэн цаг хүлээсээн хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахаар урд хаалгаар гарч иржээ. Улмаар фенүүдтэйгээ нүүр дүүрэн инээмсэглэн мэндчилж, хамт зургаа авахуулах зэргээр хэдэн хормыг өнгөрөөгөөд, явах болсноо хэлж эелдгээр мэндлээд тэндээс явсан байна. Хөгжөөн дэмжигчид нь түүний энэ эелдэг занд маш баяртай байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.