images

“Их 7”-гийн уулзалтад Энэтхэг оролцоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     Японы ерөнхий сайд Фүмио Кишида Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёль, Германы канцлер Олаф Шольц нартай Токиод уулзсаны дараа даваа гарагт Энэтхэгт хоёр өдрийн айлчлал хийв. Японы гадаад харилцаанд сүүлийн үед маш идэвхтэй анхаарал хандуулж буй Ф.Кишида энэ удаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзсныхаа дараа хэвлэлийн бага хурал хийж “Энэтхэг-Номхон далайн нээлттэй, чөлөөт бүс” хэмээн нэрлэсэн шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн “Indian Express” сонин Н.Моди, Ф.Кишида нар хүнсний аюулгүй байдал, шударга, ил тод хөгжлийн санхүүжилт, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар хэлэлцэн санал нийлсэн гэж мэдээлэв. Мөн Хирошимад болох “Их 7”-гийн уулзалтад оролцох урилгыг “Их 20”-д суудалтай Энэтхэг улсын ерөнхий сайдад Ф.Кишида албан ёсоор гардуулсан бөгөөд урилгыг тэр даруй зөвшөөрсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.