Катарчууд Рамадан сараар өдөрт таван цаг ажиллана
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Исламын шашинтнуудын хаврын баяр өнөөдөр болж, ариун Рамадан сар эхлэж байна. Иймд Катар улс Рамадан сарын турш төрийн албаны ажилчдын ажлын цагийг өдөрт таван цаг байхаар зохицуулжээ. Ингэснээр ажил өглөөний 9 цагт эхэлж, 14 цагт дуусах гэнэ. Мусульманчууд нь Рамадан сарын турш мацаг барьж нүглээ наминчлан буян үйлддэг буюу нарны гэрэлтэйд огт хоол идэхгүй байж, нар жаргасны дараа бага зэрэг хооллодог. Ингээд 29-30 хоног өнгөрөхөд баярын ширээ засан хооллоцгоож тэмдэглэдэг байна. Мөн Катарт Рамадан сард архи уухыг хуулиар хориглодог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.