images

Америкийн арми Польшид цэргийн бааз байгуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     Америкийн арми Украины хөрш Польшид анхны байнгын цэргийн баазаа байгуулсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Тус баазыг Польшийн баруун нутгийн Познань хотод байгуулсан бөгөөд баазын нээлтийн ёслолд Польшийн Батлан ​​хамгаалахын сайд Мариуш Блащак, АНУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Марк Бжезински нар оролцжээ. Тус цэргийн баазад одоогоор АНУ-ын 13 цэргийн албан хаагч, 140 энгийн ажилчин байрлаж байгаа аж. АНУ-ын армийн тавдугаар корпусын командлагч, дэслэгч генерал Жон Колашевски энэ талаар хэлэхдээ байнгын цэргийн бааз нээгдсэн нь АНУ-ын тус бүс нутагт гүйцэтгэх үүргийн шинэ эхлэл болж байгааг онцолсон байна. Украин улстай 530 км газраар хиллэдэг Польш улс Оросын түрэмгийллийн дараа Барууны орнуудын Украинд зэвсэг болон бусад тусламж үзүүлэх гол суваг болсон юм. Ийнхүү Хүйтэн дайны үед хуучин ЗХУ-ын цэргийн эвсэл болох Варшавын гэрээний гол тэнхлэг байсан Польш одоо Барууны орнуудын Украинд үзүүлэх тусламжийн төв болоод байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.