images

Дэлхийн солонгос иргэдийн нийгэмлэг Японд чуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     Дэлхийн солонгос иргэдийн нийгэмлэгээс ирэх сарын 18-наас 21-ний өдөр "Дэлхийн экспортлогчдын 24 дүгээр бага хурал"-ыг Японы Токио хотод зохион байгуулахаар болсноо мэдэгдэв. Тус нийгэмлэг энэхүү бага хурлыг “Yonhap News” агентлагтай хамтран хийж буй бөгөөд уг арга хэмжээнд нийгэмлэгийн гишүүд, холбогдох байгууллагууд, экспортын компанийн төлөөлөл зэрэг 600 орчим хүн оролцох ажээ. Дэлхийн 67 орны 142 хотод салбартай Дэлхийн солонгос иргэдийн нийгэмлэг нь эх орныхоо эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Солонгосын бизнесменүүдийн сүлжээг сэргээх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг ажээ. Энэ жилийн хурлаар дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг гадаадад гарган өргөжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг гадаадад сурталчлан таниулах, сүлжээ бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.