"Харри Поттер"-ийн аварга музей Токиод нээгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Ирэх зургаадугаар сарын 16-нд Японы Токио хотод "Харри Поттер" цувралын томоохон байгууламж музей хэлбэрээр нээлтээ хийхээр болжээ. Хэмжээ нь 30 мянга орчим м.кв бөгөөд дэлхийн хамгийн том дотоод байгууламж гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа ажээ. Тус музейн үзмэрүүд нь кинон дээрх үзэгдлүүдийг бодитоор бий болгосноос гадна үзмэрийн талбайгаар зугаалж болох, мөн гол дүрийн баатруудтай хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц орчныг бүрдүүлсэн гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Улмаар жуулчдыг татахын тулд ид шидийн хоол ундны цэс бий болгож, гадна орчны дэлгүүрүүдийг тохижуулахад нутгийн иргэд, худалдааны гудамжуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.