Тэжээвэр амьтдын тансаг хэрэглээ улам нэмэгдэж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Робби Тимоти хэмээх эр Тайланд дахь гэрийнхээ арын хашаанд таван нохойдоо зориулсан тусгай байшин барьжээ. Тэрээр агааржуулагч, хамгаалалтын камер, ухаалаг гэрлээр тоноглосон, 3 метр орчим өндөртэй, орчин үеийн "хоёр давхар харш" барихын тулд нийт 10 мянган доллар зарцуулсан байна. Улмаар ноходдоо илүү тав тухтай амрах газар бий болгох гэж усан бассейн барих бодолтой байгаагаа хэлэхэд эхнэр нь татгалзсан байна. Дэлхийн зочид буудлуудын сүлжээ "Hilton" группын өв залгамжлагч гэдгээрээ алдартай Парис Хилтон нохойдоо зориулсан агааржуулагч, тагттай испани маягийн харш барьснаа цахим хуудсандаа нийтэлжээ. 5000 долларын үнэтэй нохойн байр хийдэг Сара Пихуан гэрийн тэжээвэр амьтдын тансаг бүтээгдэхүүний чиг хандлагыг дээрх мэт цахим сүлжээний мэдээлэл илүү их өдөөдөг болохыг хэлсэн байна. Дэлхий даяр олон нийтийн сүлжээнд нэр алдар нь түгсэн алдартай амьтад олон байдаг. “Doug the Pug” нэртэй нохой "Instagram" дээр 3,693,000 дагагчтай ажээ. АНУ-ын Теннесси мужид амьдардаг энэхүү нохой ер бусын загварлаг байдлаараа алдартай бөгөөд түүний 4,5 метр өндөртэй хувцасны шүүгээ нь ковбой малгай, ноолууран цамц, солонгон өнгийн нарны шил, савхин хүрэмээр дүүрэн байдаг гэнэ. Нохойны эзэн Лесли Мозер нохойндоо зориулж биеийн тамирын болон өдөр тутмын хувцас, усанд орох хувцас гэх мэтийг хадгалах боломжтой тусгай хувцасны шүүгээ захиалсан бөгөөд энэ нь "өөрийнх нь хувцасны шүүгээнээс том" болохыг хэлжээ. Инстаграмд хамгийн олон дагагчтай муураар Гиннесийн амжилтын номонд бичигдсэн “Нала” нэртэй муур АНУ-ын Калифорни мужид байрладаг байшингийнхаа хашаа, хананд дуртай үедээ тухлан амарч болох амралтын тавцантай ажээ. Америкийн "Беверли Хиллсийн жинхэнэ гэрийн эзэгтэй нар" шоу нэвтрүүлэгт оролцсон Лиза Вандерпумп бүсгүй гэрээ 6 нохой, 4 хун, 2 одой морьтой бяцхан амьтны хүрээлэнтэй болгож тохижуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.