Казахстанд Наурызын баяр болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-22
Перс, түрэг гаралтай үндэстнүүдийн шинэ жилийн баяр болох Наурызын баяр Казахстан даяар болж байна. Баярын өглөө Казахын туульсын баатрууд, бүргэдчин анчдын цуваа Алматы хотын Астанагийн талбайд жагсаж нээлт хийлээ. Гудамжинд ардын урлал, зураач, гар урчуудын урласан алт мөнгөн эдлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, бага насны хүүхдүүд эцэг эхийнхээ хамтаар хивс урлах, вааран эдлэл хийх зэргээр баярлаж, казахуудын уламжлалт “Асик ату” тоглоом, хурдан морь, сурын харваа, гар барилдаан, сэлэм, олс таталтын тэмцээн болж өнгөрлөө. Наадмын үеэр 60 тонн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа казах уламжлалт талх бауырсакийг иргэдэд үнэгүй тараана гэж Алматы хотын Наурызын бэлтгэлийн хорооноос мэдээллээ. Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Наурызын баяр болсон үзэсгэлэнгийн танхимд зочилж, баяр наадмыг шимтэн үзэж буй иргэдэд хандан баярын мэнд дэвшүүлсэн үгэндээ “Хавар ирж, шинэ он эхэлж буйг зарласан Наурызын баяр болоход өвөг дээдэс маань бие биенээ уучилж, найрсаг дотно байхыг сургадаг билээ. Наурыз бидэнд айл хөрш, ахан дүүсдээ хүндэтгэл үзүүлэх, эх оронч байхыг сургадаг" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.