images

Францын баруун эрэгт загас агнуур хийхийг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-21


     Франц улс нэн ховордсон далайн гахайг хамгаалахын тулд Атлантын далайн баруун эргийн дагуу загас агнуур хийхийг хориглох шийдвэр гаргасан тухай “Associated Press” болон AFP агентлаг мэдээлэв. Тус улсын Захиргааны хэргийн дээд шүүх Атлантын далайн эрэг орчимд ойрын зургаан сарын дотор загас агнуурын хориотой бүс байгуулж, далайн гахайн санаатай болон санамсаргүй агнуурт тавих хяналтыг чангатгахыг Засгийн газарт үүрэг болгосон байна. Улмаар загас агнуурын үеэр далайн гахай санамсаргүй байдлаар шил лонх залгих, төмөр торонд орооцолдох зэргээр осолддог явдлыг бууруулахын тулд тус улсын баруун хэсэгт орших Бискайн булан дахь загас агнуурын газрыг хааж, санамсаргүйгээр баригдсан далайн гахайн тоог холбогдох байгууллагууд үнэн зөв мэдээлэхийг Үндэсний нарийн бичгийн дарга нарын газар үүрэг болгосон байна. Эрдэмтдийн тооцоолсноор тус улсын баруун эргийн усанд жилд дунджаар 10 мянга орчим далайн гахай үхдэг бол энэ тоо өнгөрсөн онд бүр өсөж 18 мянга болсон гэсэн судалгаа гарчээ. Үүний дараа далай тэнгисийн амьтдыг хамгаалах “Sea Shepherd” зэрэг байгаль орчны байгууллагууд Засгийн газар хамгаалах хангалттай арга хэмжээ аваагүйн улмаас далайн гахайнууд устах аюулд орсон хэмээн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.