images

Японы ерөнхий сайд Украинд айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-21


     Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр Украин улсад айлчилна гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгчийн үгийг иш татан NHK телевиз мэдээлэв. Ерөнхий сайд Ф.Кишида Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөсөн ажээ. Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхий сайд Ф.Кишидатай утсаар ярихдаа Украинд айлчлах хүсэлт тавьсан юм. Украины дайн эхэлснээс хойш “Их долоо”-гийн удирдагчид дундаас Япон улсын тэргүүн л Украинд айлчлаагүй байсан ажээ. 

Эх сурвалж: Yonhap news

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.