Хандивлагчид Турк, Сири улсад 7 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-21
Европын холбоо зэрэг олон улсын хамтын нийгэмлэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирид 7 тэрбум еврогийн сэргээн босголтын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Олон улсын хандивлагчдын бага хурлаас ийм шийдвэр гарсан байна. 7 тэрбум еврогийн 6 тэрбумыг Турк улсад буцалтгүй тусламж болон зээл хэлбэрээр, үлдсэн 1 тэрбум еврог Сири улсад хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгох ажээ. Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган тус бага хуралд цахимаар оролцож "Нийт 11 мужид 298 мянган барилга бүрэн нурсан” гээд эдийн засгийн хөгжлийн түвшингээс үл хамааран ямар ч улс орон ийм гамшгийг сөрөн зогсоход бэрх гэдгийг онцолжээ. Сири улс нь урт хугацааны иргэний дайн дэгдээж, эрх баригч дэглэм нь Европын холбооны болон олон улсын хамтын нийгэмлэгийн хориг арга хэмжээнд орсон тул оролцогч улс орон, байгууллагуудын амласан тусламжийн ихэнх нь Туркт төвлөрсөн тухай мэдэгдсэн байна. Ирэх зургаадугаар сард Сири улсад зориулсан хандивлагчдын бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.