Америкийн хэвлэлийн магнат 92 насандаа дахин гэрлэхээр болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-21
Австрали гаралтай, Америкийн хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэхээр болж байгаа тухай “New York Post” сонин мэдээлэв. Тэрбээр Сан-Францискогийн цагдаагийн албан хаагч асан, 66 настай Анн Лесли Смиттэй сүй тавьсан байна. Р.Мердок нь Америкт үзэгчдийн рейтингээр нэгдүгээрт ордог мэдээллийн суваг “Fox News”-ээс эхлээд “The Wall Street Journal”, “New York Post” зэрэг алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэг юм. Тэрбээр хатагтай Смиттэй өнгөрсөн оны есдүгээр сард танилцсан тухайгаа өгүүлээд "Энэ бол бурханы өгсөн бэлэг" гэжээ. Тэд Калифорнийн Мердокийн усан үзмийн талбайд болсон арга хэмжээний үеэр анх танилцжээ. А.Смит нь 2008 онд өөд болсон Америкийн дуучин, бизнесмен Честер Смитийн эхнэр байсан ажээ. Тэрбээр "Би өмнөх нөхрийн хамт орон нутгийн сонинд ажиллаж байсан, бас радио, телевиз үүсгэн байгуулж байсан. Тиймээс Мердок бид хоёр нэг сувгаар ойлголцдог, адилхан итгэл үнэмшилтэй” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.