images

Нигерийн террористуудад барьцаалагдсан америк иргэнийг суллажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-21


     Баруун Африкийн Нигер улсад хүмүүнлэгийн ажлаар явж байгаад террорист бүлэглэлд хулгайлагдсан Америкийн иргэн Жэффри Вудке зургаан жилийн дараа суллагдсан тухай CNN мэдээлэв. Тэрбээр тус улсад 15 жил хүмүүнлэгийн ажил хийж оршин сууж байсан бөгөөд 2016 оны аравдугаар сард террористуудад барьцаалагдсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен Нигерт айлчлах үеэрээ тус улсын засгийн газартай хэлэлцээ хийж, барьцаалагдсан иргэнийг суллах асуудлыг шийдвэрлэсэн ажээ. Тэрбээр "АНУ-ын засгийн газар болон террорист бүлэглэлийн хооронд шууд хэлэлцээ хийгээгүй бөгөөд бас ямар нэгэн буулт хийгээгүй, яриа хэлцлийн замаар шийдсэн” гэж албаны хүн мэдээлжээ. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх цахим хуудсаараа дамжуулан "Ж,ффрийг суллахад дэмжлэг үзүүлсэн Нигерийн засгийн газарт талархал илэрхийлье" гэжээ. Мөн үүний зэрэгцээ 2021 оны дөрөвдүгээр сард Мали улсад хулгайлагдсан Францын чөлөөт сэтгүүлч Оливье Дюбуа мөн энэ өдөр суллагдсан тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.