images

Шинжаан нисэх буудлын тоогоор Хятаддаа тэргүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


    Шинжаан-Уйгурын өөртөө засах орон энэ онд нисэх онгоцны 27 буудалтай болно. Ингэснээр ШУӨЗО Хятаддаа хамгийн олон онгоцны буудалтай бүс нутаг болох ажээ. Тодруулбал, энэ оны эцэс гэхэд Читай, Баянбулаг буудал ашиглалтад орж 27 болох бөгөөд тус нутагт энэ онд нийт долоон төсөл хэрэгжүүлэх гэж буй. Харин Хятад улс одоогоор нийтдээ 200 гаруй нисэх буудалтай бөгөөд дэлхийн хамгийн олон нисэх буудалтай орны 13 дугаарт жагсдаг. Тус улс Шинжааны агаарын тээврийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж байгаа нь 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй холбоотой. Учир нь, 2021-2025 онд Шинжааныг 33 нисэх буудалтай болгож, онгоцны буудлын нягтралыг 100 мянган хавтгай дөрвөлжин километр тутамд хоёр байхаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Каши нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл, Читай нисэх онгоцны буудлын шинэ төслийн барилгын ажил эхэлжээ. Харин цаг агаарын байдлаас шалтгаалан Баянбулаг, Бархөл нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гуравдугаар сарын сүүлээр үргэлжлүүлэх төлөвтэй байна. Мөн Бугур буюу Лунтай нисэх онгоцны буудлын шинэ барилгын төсөл, Карамай, Налати нисэх онгоцны буудлуудыг сэргээн засварлах, өргөтгөх төслийн ТЭЗҮ-ийг удахгүй эцэслэн батална гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.