"Mercedes-Benz" компани цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж эхэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
"Mercedes-Benz" компани Герман, Хятад, Унгар дахь үйлдвэрүүддээ олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хорт утааны ялгарлыг бууруулж, цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү шилжихээр бэлтгэж байгаагаа мэдэгджээ. 2030 он гэхэд энэ шилжилт бүрэн хийгдэж дуусах аж. "Automobilwoche" сэтгүүлд бичсэн нийтлэлд эш татсанаар “Бид үйлдвэр бүрд хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт хийж байгаа” хэмээн үйлдвэрлэлийн менежер Йорг Бүрцэр ярьсан байна. Европын холбоо 2030 он гэхэд нэг автомашинаас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг 2020 оныхоос хоёр дахин бууруулах зорилт тавьсан бөгөөд бензин хөдөлгүүрт автомашины борлуулалтыг 2035 оноос хориглохоор санал боловсруулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.