images

Дональд Трамп “YouTube”, “Facebook”-т эргэн ирлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-20


     Хоёр жил гаруйн хугацаанд “YouTube”, “Facebook”-ийн хоригт орсон Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт тус нийгмийн сүлжээний сувгуудад эргэн ирлээ. Тэрбээр үүнийгээ зарлан 2016 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа үг хэлж буй 12 секундын бичлэгийн хамт "Би эргэн ирлээ” гэсэн тайлбартай пост "Facebook"-т оруулсан юм. Түүний “Facebook” дэх өмнөх пост 2021 оны нэгдүгээр сарын 7-нд орж байжээ. Өдгөө 76 настай, ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшигч тэрбээр “Facebook”-т 34 сая дагагч, “YouTube”-н 2.6 сая захиалагчтай. “YouTube”-ээс түүний хоригийг цуцлахдаа "Сонгогчид үндэсний томоохон нэр дэвшигчдийн үгийг ижил тэгш сонсох боломжийг бид сонгуулийн өмнө тэнцвэржүүлэхийн зэрэгцээ бодит ертөнц дэх хүчирхийллийн эрсдэлийг сайтар үнэлсэн” гэсэн байна. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард Илон Маск “Twitter”-ийг худалдаж авсан даруйдаа түүний хоригийг цуцалсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.