Дампуурлаа зарлах дөхсөн АНУ-ын томоохон банк 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
АНУ-ын нэгэн томоохон банк дампуурах шахаж буй “First Republic Bank”-ийг аврах зорилгоор 30 тэрбум ам.доллар оруулжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ хөрөнгө оруулалтыг "JPMorgan" банк хийж байгаа бөгөөд нийт 70 тэрбум ам.доллар хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Гэвч энэ нь тус банкны харилцагч, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хангалтгүй гэж зарим санхүүгийн шинжээчид дүгнэж байгаа юм. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор “First Republic Bank”-ны хувьцаа 10 орчим хувийн өсөлттэй хаагдсан боловч биржийн дараах арилжааны үеэр тус банк ногдол ашиг тараахаа хойшлуулна гэж мэдэгдсэнээс болж буцаад 18 хувиар унаад байгаа аж. Энэ сарын 6-наас хойш тус банкны хувьцаа 70 гаруй хувь сулраад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.