Хойд Америкийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн өндөрлөв
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
Хойд Америкийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн мягмар гарагт эхэлж бямба гарагт дууслаа. Нийт гурван сая хавтгай дөрвөлжин талбайд болсон “CONEXPO-CON/AGG” үзэсгэлэнд бүс нутгийн 36 орноос ирсэн 2400 гаруй байгууллага оролцжээ. Мөн 133 орноос ирсэн эрчим хүч, барилга угсралтын 139 мянган мэргэжилтэн оролцсон байна. Энэ үзэсгэлэнгийн талаар “Caterpillar” компанийн дэд ерөнхийлөгч, “CONEXPO-CON/AGG” үзэсгэлэнгийн дарга Фил Келлихер "Энэ долоо хоногт болсон үзэсгэлэнд танилцуулсан барилгын салбарын шинэ инноваци нь салбарын мэргэжилтнүүдэд эдийн засгийн тогтвортой өсгөхөд тусална” гэжээ. Үзэсгэлэнд цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг барилгын тоног төхөөрөмж, дахин боловсруулах материал, хог хаягдлыг бууруулах тогтвортой технологи бүхий бүтээгдэхүүнүүд дэлгэсэн байна. Цар тахлын улмаас гурван жил завсарласан үзэсгэлэн өмнө нь 2020 онд 2.3 сая хавтгай дөрвөлжин талбайд болж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.