Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилт сэдвээр АНУ, Монголын сургалт боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
БНАСАУ-д болж буй “Үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөр”-ийг хууль бусаар санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ, Монголын терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөлтэй хамтран НҮБ-аас авсан хориг арга хэмжээг дэмжих, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг санхүүгийн чиглэлээр мэргэшсэн сургалт боллоо. Сургалтаар НҮБ-ын хориг арга хэмжээний хамрах хүрээ, БНАСАУ-ын хоригоос зайлсхийх болон санхүүгийн байгууллагыг мөлжихөөс сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг, тэр дундаа крипто валютын залилан гэмт хэргийг мөрдөн шалгах шилдэг туршлагуудыг доктор Тогжан Кассенова тэргүүтэй Нью-Йоркийн Олбэни их сургуулийн сургагч багш нар хуваалцжээ. Сургалтыг АНУ-ын Төрийн департамент, Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийн эсрэг товчоо (ISN), Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын (EXBS) хөтөлбөр дэмжиж явуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.