Польш улс Украинд сөнөөгч онгоц нийлүүлэхээр боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-17
НАТО-гийн гишүүн орнуудаас Польш улс анх удаа Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх болсон тухай CNN мэдээлэв. Тус улсын ерөнхийлөгч Анжей Дуда Варшавт болсон хэвлэлийн бага хурал дээр “Бид удахгүй Украинд дөрвөн МиГ-29 сөнөөгч онгоц хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн байна. МиГ-29 сөнөөгч онгоцыг зөвхөн Орос төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан коммунист орнууд зэрэг 30 гаруй улс ашиглаж байна. Хойд Солонгосын гол сөнөөгч нь мөн МиГ-29 юм. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки сөнөөгч онгоцуудыг ойрын 4-6 долоо хоногт нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, тус улс өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд хамгийн хүчтэй дэмжлэг үзүүлж, тэр дундаа Германы "Leopard 2" байлдааны гол танкийг Украинд нийлүүлэхээ мэдэгдэж байсан юм. Польшийн араас Барууны бусад орнууд ойрын хугацаанд Украинд сөнөөгч онгоц илгээх төлөвтэй байна. Данийн ерөнхий сайд Метте Фредериксен мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх талаар холбоотнуудын бүлгийн хүрээнд ярилцаж байна" гэжээ. Словакийн Батлан хамгаалахын сайд Ярослав Над мөн саяхан Украинд сөнөөгч онгоц илгээх эсэхээ шийдэх цаг болсныг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.