images

Цар тахлаас хойш америкчууд гольф тоглох нь эрс нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-17


     Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д төрийн болон хувийн хэвшлийн ажилчид зайнаас ажиллах шинэ соёл бий болсноор үдээс хойш 15 цагаас хэхлэн гольфийн талбай оффисын ажилчдаар дүүрч, гоо сайхны салонд үйлчлүүлж буй бүсгүйчүүд гар утсаараа цахим хуралд оролцож байдаг явдал түгээмэл болжээ. “New York Times” сонины мэдээлснээр, тус улсын үйлчилгээний салбарууд, тэр дундаа фитнесс, гоо сайхны газрууд ажлын өдрийн үдээс хойш ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон байна. Стэнфордын их сургуулийн судлаачид “Inrix” компанитай хамтран хийсэн судалгаагаар ажлын өдрийн үдээс хойш гольфын талбай болон гоо сайхны газраар үйлчлүүлэгчдийн тоо цар тахлын өмнөх үеийнхээс бараг дөрөв дахин нэмэгдсэн болохыг тогтоожээ. Гольфын талбайн ажилтнуудын хэлснээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь, тухайлбал төрийн албан хаагчид, хуульчид өглөө эрт ажилдаа гарч өдөр гэхэд ажлаа дуусгаад, үдээс хойш ирж гольф тоглодог ажээ. Фитнесс, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Classpass” компани өдрийн 12 цагаас хамгийн их захиалга ирдэг болохыг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.