images

Энэтхэг оюутнууд Украинд суралцсаар байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-17


     ОХУ-аас Украинд довтолсноос хойш Энэтхэг улс Украинаас 23 мянган иргэнээ татан авсны 18 мянга нь оюутан байжээ. Харин одоо эх орондоо ирсэн оюутнууд үргэлжлүүлэн суралцахаар буцах болсон байна. Одоогийн байдлаар тус улсад 1100 энэтхэг оюутан байгаагаас ихэнх нь Украины баруун хэсгийн Львов, Ужгород, Тернополь хотод байгаа ажээ. Тэдний ихэнх нь анагаахын чиглэлээр суралцдаг бөгөөд өнгөрсөн сард Энэтхэгийн Эрүүл мэндийн яам “Дайн эхлэхэд Украинд манай улсын 3964 оюутан байснаас ихэнх нь өөр их сургууль руу шилжсэн” хэмээн мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 170 оюутан аюулгүй газарт байрлан тэндээ үргэлжлүүлэн сурч байгаа гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.