images

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ж.Инфантино дахин сонгогдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-17


     Руанда улсын Кигали хотноо Дэлхийн хөлбөмбөгийн холбооны 73 дугаар их хурал болж байна. Энэ хурлаар 2023-2027 онд холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хүнийг сонгосноос гадна хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцэж нийтэд зарлаад байна. Тухайлбал, ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жанни Инфантино хоёр дахь удаагаа нэр дэвшиж, ялснаар дараагийн дөрвөн жилд дахин ажиллахаар болов. Мөн 2026 оны дэлхийн аваргаар 64 баг биш 48 баг оролцож нийт 104 тоглолт хийхийг зарлалаа. Энэ тэмцээнийг хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний түүхэнд анх удаа гурван улс хамтран зохион байгуулах бөгөөд тэдгээр нь Канад, Мексик, АНУ юм. Үүний өмнөх их хурал Катарын Доха хотод болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.