images

Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш Иранд хүний эрхийн олон эерэг өөрчлөлт гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-17


     Иранд өрнөөд байгаа засгийн газрын эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал зургаан сар үргэлжилж байна. Жагсагчдын гол уриа нь “Эмэгтэйчүүд, амь нас, эрх чөлөө” бөгөөд энэ гурван асуудал дээр төвлөрөн шаардлага тавьж эрс өөрчлөлт хийхийг уриалсаар байгаа юм. Жагсагчдын ихэнх нь хориод насны залуус, тэдний гол төвлөрч буй газар нь Тегераны их сургууль болон Шарифын Технологийн их сургууль болж байна. Эрх баригчид жагсаалыг “үймээн самуун” хэмээн тодорхойлж, хүч хэрэглэн олон хүнийг баривчилсан юм. Гэвч тус улсын шүүх баривчлагдсан 22 мянган хүнд өршөөл үзүүлэхээ мэдэгдсэн. 1979 оны Исламын хувьсгалаас хойш Иранд анх удаа ийм өргөн цар хүрээтэй, ийм удаан үргэлжилсэн жагсаал болж байна гэж гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Жагсаал болсноос хойш олон нааштай өөрчлөлт гарчээ. Хувцаслалтанд хяналт тавьдаг гудамжны эргүүлийг татан буулгаснаар нийслэл Тегеран хотод гудамжаар гивлүүргүй явах эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн хувцаслалтад уян хатан хандахыг шаардсан улс төрчдийн дуу хоолой ч сонсогдох боллоо. Ираны ерөнхийлөгч асан Мохаммад Хатами хэлэхдээ "Өнөөдөр бидний олж харсан зүйл бол Иранд сэтгэл ханамжгүй байдал өргөн тархсан байна. Тиймээс эрс шинэчлэл хийх цаг болсон" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.