Израиль улс Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзав
Анд нөхдийн мэдээ
2023-03-17
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Германд айлчлахын өмнө аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай Украинд батлан хамгаалахын зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцсэн тухай “Jerusalem Post” сонин мэдээлэв. Уулзалтаар Нетаньяху Германд хийх айлчлалын өмнөх Украины дайны хариу арга хэмжээний талаарх Израилийн байр суурийг тодорхой болгох зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна. Энэхүү уулзалтаар Украинд батлан хамгаалах зэвсэг нийлүүлэх асуудал яригдсан ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж тус сонин онцолжээ. Тус улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч нам өндрийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн тухай хүсэлтэд татгалзсан байна. Түүнчлэн Израиль дайны эхэн үед Украинд болсон дайныг буруушааж байсан ч Оросын нэрийг шууд заан хэлээгүй бөгөөд Оросын эсрэг барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.