Хятад улс Австралийн нүүрсэнд тавьсан хоригоо цуцлав
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
Хятад улс хоёр жилийн өмнө тавьсан хоригоо цуцалж, Австралиас авах нүүрсний импортоо бүрэн сэргээсэн байна. Улмаар Хятадын эрх баригчид Австралийн нүүрсийг импортлохыг бүрэн зөвшөөрөх шийдвэр гаргаснаа дотоодын импортлогчдод мэдэгдэж, Австралийн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтэд оруулахыг дотоодын гааль болон хилийн боомтуудад үүрэг өгчээ. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч, хэрэглэгч Хятад улс өнгөрсөн онд 290 сая тонн нүүрс импортолжээ. Энэ оны нэг, хоёрдугаар сард 60 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70.8 хувиар өссөн байна. Тус улс Австралитай эдийн засаг, худалдааны нягт харилцаатай байсан ч 2020 онд Австралийн тухайн үеийн ерөнхий сайд Скотт Моррисон Хятадын нөлөөг хязгаарлах зорилго бүхий АНУ-Япон-Австрали-Энэтхэгийн зөвлөлдөх байгууллагад элсэн орсноор тус хоёр улсын харилцаа хөндийрч улмаар Хятад улс гангийн үйлдвэр, цахилгаан станцууддаа Австралийн нүүрсийг импортлохыг хориглож, дарс, хөвөн зэрэг бүтээгдэхүүний импортод өндөр татвар ногдуулсан юм. Үүний дараа Ши Жиньпин Австралийн ерөнхий сайд Энтони Албанизтай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезид болсон "Их 20"-ийн уулзалтын үеэр дээд хэмжээний уулзалт хийснээр хоёр орны харилцаа хэвийн болж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.