Америк, Канадын төмөр замын хоёр компанийг нэгтгэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
Америкийн Хуурай замын тээврийн алба Канадын төмөр замын "Canadian Pacific" компани болон Америкийн "Kansas City Southern" компанийг нэгтгэх гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ. 2021 оны есдүгээр сард тус хоёр компанийг нэгтгэх 31 тэрбум долларын гэрээ байгуулахаар ерөнхийд нь тохиролцоод байсан ажээ. Тус улсын Хуурай замын тээврийн алба мэдэгдэхдээ "Энэхүү шийдвэр гарснаар төмөр замын тээврийн өсөлтөд түлхэц болж, жил бүр 64000 ачааны машинаар тээвэрлэх ачаа төмөр зам руу шилжиж, улмаар төмөр замын тээврийн үйлчилгээний чанар сайжирч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ” гэсэн байна. “Chicago Tribune” сонинд мэдээлснээр энэхүү гэрээ байгуулагдсанаар Хойд Америкийн гурван улс болох "Канад-АНУ-Мексик"-ийг холбосон анхны ачаа тээврийн төмөр замын сүлжээ бий болох эхлэл тавигдаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.