"OpenAI" компани зураг, текстэд дүн шинжилгээ хийж контент бүтээх хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
"OpenAI" компани "GPT-4" хэмээх шинэ хүчирхэг хиймэл оюун ухааны загварыг ажиллагаанд оруулахаа мягмар гарагт мэдэгдлээ. Хиймэл оюун ухаант "ChatGPT" чатботыг хөгжүүлж буй тус компанийн шинэ технологи нь олон горимт буюу зураг, текстэд дүн шинжилгээ хийж контент бүтээх чадвартай аж. Мөн үүнтэй зэрэгцэн даваа гарагт “Google” ямар ч баримт бичгийн төслийг боловсруулах чадвартай хиймэл оюун ухаант шинэ системээ танилцуулсан байна. “Microsoft”-ийн нэг удирдах албан тушаалтны мэдэгдсэнээр “GPT-4” нь "Bing" хайлтын системд мөн нэвтрэх ажээ. Ингэснээр хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлж байгаа компаниудын өрсөлдөөн ширүүсч байгаа бөгөөд “OpenAI”-ийн сүүлийн технологи нь өмнөх хувилбар "GPT-3.5"-аас асар их сайжирсныг компани онцолж байгаа юм. АНУ-ын хуулийн сургууль төгсөгчдөөс авдаг шалгалтаар эдгээр хувилбаруудыг туршихад шинэ загвар нь хамгийн өндөр оноо авсан 10 хувьд багтах үр дүн үзүүлсэн бол хуучин хувилбар нь хамгийн бага оноо авсан 10 хувьд багтаж байсан гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.