images

Испанийн хааны гүнж цэргийн албанд мордоно

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


    Испанийн хааны ууган охин Астурийн гүнж Леонор цэргийн алба хаахаар шийдсэн талаар “Reuters” агентлаг өчигдөр мэдээлэв. YI Фэлипэ хааны охин, өдгөө 17 настай тэрбээр ирэх наймдугаар сард албан ёсоор цэрэгт татагдах бөгөөд нийтдээ гурван жил алба хаах аж. Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес энэ явдлыг тайлбарлахдаа “Парламентын засаглалтай бусад хаант улсуудын нэгэн адил манай хаан ширээ залгамжлагч цэргийн бэлтгэлтэй, армид алба хаасан байх ёстой” гэж хэлсэн байна. Цэргийн албаны эхний жилдээ гүнж Сарагоса хот дахь цэргийн их сургуульд суралцах бол дараа жил нь далайн цэргийн сургуульд суралцаж, Испанийн тэнгисийн цэргийн “Juan Sebastián de Elcano” сургалтын хөлөг онгоцон дээр дадлага хийнэ. Харин гурав дахь жилдээ Испанийн Агаарын цэргийн академид номын дуу сонсох ажээ. YI Фэлипэ хаан, хатан хаан Ортис нар хоёр охинтой бөгөөд отгон нь өдгөө 15 настай юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.