Өвөр Монголд үйлдвэрлэсэн рельсийг Европын төмөр замын төсөлд ашиглана
Анд нөхдийн мэдээ
2023-03-16
Өчигдөр Өвөр Монголын Бугат хотоос төмөр замын рельс асан 44 вагон бүхий галт тэрэг Хятадын Тяньжинь боомт руу хөдөлжээ. Далайн боомтод уг ачааг хөлөг онгоцонд шилжүүлэн Европ руу тээвэрлэх бөгөөд тус бүр нь 50 метрийн урттай тэдгээр ган төмөр рельсийг Унгар-Сербийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хэрэглэх юм. Уг төмөр зам нь Хятадын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашигласан Европын анхны төмөр замын шугам болох ажээ. Унгарын нийслэл Будапешт, Сербийн нийслэл Белград хотыг холбох энэхүү төмөр замын нийт урт нь 350 км, замаар явах галт тэрэгний хурд нь 200 км/цаг байх юм. Рельсийг тусгай захиалгаар Бугат хотын “Baogang Group” гангийн үйлдвэрт үйлдвэрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.