images

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Токиод япон хоол зооглоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-16


     Японы Хирошимад ирэх 5 дугаар сард болох “Их 7”-гийн бүлгийн уулзалтын дараа ерөнхий сайд Фүмио Кишида Өмнөд Солонгост айлчлахаар боллоо. Харин өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сог Ёль Японд хоёр өдөр айлчлахаар ирээд байна. Ийнхүү хоёр улсын удирдагчид харилцан бие биенийдээ айлчлах гэж буй нь сүүлийн арав гаруй жил болоогүй үйл явдал ажээ. Солонгосын тал өмнөх долоо хоногт Япон улстай дайны үеийн хөдөлмөрийн нөхөн төлбөр олгох тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Үүгээр шүүхэд дуудагдсан Японы пүүсүүдийн оронд Өмнөд Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэй сан маргаанд ялсан нэхэмжлэгч нарт нөхөн төлбөр олгохоор болсон юм. Энэ саналыг Ф.Кишида “Энэ нь хоёр талын эрүүл харилцааг сэргээхэд тусална” хэмээн сайшаан хүлээж авчээ. Мөн эх сурвалжууд түүнийг Юн Сог Ёлийг “Их 7”-гийн уулзалтад урихаар төлөвлөж байгаа гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдрийн уулзалтын дараа Токиогийн Гинза дүүрэг дэх Барууны маягийн ресторанд шарсан будаатай омлет маягийн япон хоолоор дайлахаар төлөвлөжээ. Учир нь, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Японд өмнө нь олон удаа зочлоход хоол нь ихэд таалагдаж байсан аж. Энэ талаар ерөнхий сайдын ажлын албанаас “Хоол бол дипломат харилцааны хэрэгсэл” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.