images

Аргентинд хэт их халсны улмаас сурагчид сургуульдаа усны хувцастай ирж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-15


     Аргентины хөлбөмбөгчин Мессигийн төрөлх хот Росариод олон өдөр үргэлжилсэн хэт халууны улмаас агааржуулагч, сэнс ихээр хэрэглэснээс болж цахилгааны доголдолд оржээ. Тиймээс хотын нэгэн бага сургуулийн захиргаа агааржуулалтын хэрэглээг хязгаарлан, хүүхдүүдийг хичээлдээ усны хувцас, гэрийн шаахайтай ирэхийг үүрэг болгосон байна. Сургуулиа түр завсарлаж хичээлийг цахимаар явуулах санал гарсан ч цахилгаан доголдож цахим хичээл тасрахаас болгоомжилж ийм шийдвэр гаргасан ажээ. Тиймээс сурагчид усны хувцас, шаахайтай ирж, завсарлагаанаар сургуулийн цэцэрлэгт хоолойгоор ус шүршин сэрүүцдэг болжээ. Сурагчид болон эцэг эхчүүд үүнд ихэд таатай хандаж байгаа ажээ. Эцэг эхчүүд сургуулийн шийдвэрийг дэмжиж "Хүүхдүүдийн хичээл тасалдуулахгүй байхад энэ нь маш зөв шийдвэр" гэжээ. Гуравдугаар сард үргэлжилсэн хэт халалтын улмаас тус улсын төвийн бүс нутагт хоёр долоо хоногийн турш ердийнхөөс 8-10 градусаар илүү халсан байна. Аргентины цаг уурын албанаас 16-ний өдрөөс бороо орж, агаарын температур буурна гэж мэдээлсэн бөгөөд иргэд бороо орохыг тэсэн ядан хүлээж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.