Холливүүдийн жүжигчин Линдсэй Лохан анхны хүүхдээ тээж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Холливүүдийн жүжигчин Линдсэй Лохан 37 насандаа хөл хүндтэй болж анхны хүүхдээ тээж байгаа ажээ. Тэрбээр цахим хуудсандаа "Бид бурхны хишиг хүртлээ. Үүнийг тэсэн ядан хүлээж байна" гээд "Тун удахгүй" гэсэн бичигтэй хүүхдийн хувцасны зураг нийтэлсэн байна. Жүжигчин бүсгүй 2021 онд санхүүгийн салбарын ажилтан, 36 настай Вадер Шамастай сүй тавьснаа зарлаж, удалгүй түүнтэй гэрлэсэн юм. 1998 онд тэрбээр "Walt Disney" компанийн "The Parent Trap" инээдмийн кинонд ихрүүдийн дүрийг бүтээж, жүжиглэх чадвараараа нэрд гарсан бол 2004 онд 3Mean Girls" киноны гол дүрийг бүтээж, кино нь ихээхэн орлого олсон юм. Үүний дараа тэрбээр "Speak" нэртэй цомог гаргаж, "Prairie Home Companion" зэрэг хэд хэдэн кинонд тоглосноор алдрын оргилд хүрсэн билээ. Сүүлийн жилүүдэд Лохан олны хараанаас хол, хилийн чанадад амьдрах болсон ажээ. Харин өнгөрсөн жил "Netflix"-ийн "Falling for Christmas" кинонд тоглосноор жүжигчний карьераа дахин эхлүүлсэн байна. Мөн удахгүй нээлтээ хийх "Irish Wish" романтик-инээдмийн кинонд тогложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.