Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс хаана амьдардаг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
“Altrata” фирмээс 30 сая доллароос дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн байршлын энэ гуравдугаар сарын өгөгдөлд тулгуурлан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс амьдардаг арван хотыг тодрууллаа. Уг жагсаалтыг 21714 чинээлэг хүний үл хөдлөх хөрөнгө байрладаг Нью-Йорк хот тэргүүлсэн бөгөөд АНУ дэлхийн хамгийн олон чинээлэг хүнтэй улс болов. Учир нь, “Altrata”-гийн судалгаагаар тодорхой болсон арван хотын зургаа нь АНУ-ынх байжээ. Жагсаалтад Нью-Йорк, Лондон, Хонконг, Лос-Анжелес, Майами, Сан-Франциско, Бээжин, Сингапур, Чикаго, Вашингтон багтсан бөгөөд хоёрдугаарт орсон Лондон хотод 15907 хэт чинээлэг хүний үндсэн болон түр оршин суух сууцууд байдаг ажээ. Харин гуравдугаарт орсон Хонконгод 15175 чинээлэг хүний үл хөдлөх хөрөнгө байв. Тус хотод сууц худалдаж авахад бага татвартай, эх газрын Хятадтай холбоотой, дэлхийн санхүүгийн үйлчилгээний төв гэсэн статустай нь баячууд төвлөрөхөд ихээхэн нөлөөлдөг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.