images

Энэтхэгт бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурсан тул инфляци багасав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-15


     Энэтхэгийн Худалдаа, үйлдвэрийн яамнаас тус улсын бөөний худалдааны инфляцийн түвшин өнгөрсөн сард 1.12 хувиар буурсныг мэдээлэв. Нэгдүгээр сард 4.73 хувь байсан инфляци сарын дараа 3.85 болж буурахад түүхий газрын тос, байгалийн хий, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, цахилгаан бараа, эрдэс, моторт тээврийн хэрэгсэл, химийн болон химийн бус гэх зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү сүүлийн хоёр жилийн хугацаанд бөөний худалдааны инфляци хамгийн бага түвшинд очсон нь энэ болжээ. Мөн тус улсын жижиглэнгийн худалдааны инфляци 1 дүгээр сарын 6.52 хувиас бага зэрэг буурч 2 дугаар сард 6.44 болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.