images

Японы иргэд инээх сургалтад хамрагдах болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-15


     Япон улс даваа гарагт амны хаалт зүүх журмаа цуцалсантай холбоотойгоор иргэд нь инээх сургалтад хамрагдах болсон талаар “The Japan Times” сонин мэдээлэв. Учир нь, гурван жилийн турш амны хаалттай байсан учраас зарим хүн амны хаалтгүйгээр олны өмнө гарахдаа нүүрний хувирлаа өөрчлөх, инээх дасгал сургуулилт хийх хэрэгтэй болсон байна. Тухайлбал, Ёокохамад инээх сургалтад сууж буй хүмүүсийг сурвалжлахад ихэнх нь эмэгтэйчүүд байжээ. Тэд эхлээд тайвшруулах дасгал хийж, дараа нь гартаа толь барьж өөрийгөө хараад инээмсэглэх дасгал хийж эхэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.