Алексей Навальныйг дэмжигчид Парист эсэргүүцлээ илэрхийлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Францын нийслэл Парис хотын Луврын музейн ойролцоох талбайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн өрсөлдөгч гэгддэг Алексей Навальныйн хоригдож байсан шоронгийн өрөөний загварыг байрлуулаад “Дотогшоо орж, Орост Путины өрсөлдөгч байх ямар байдгийг харна уу” гэсэн тайлбар хийсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. А.Навальный өдгөө ОХУ-ын Владимир хотын хорих ангид хөрөнгө шамшигдуулсан болон залилангийн хэргээр ял эдэлж байгаа юм. Түүнийг дэмжигчид тэрхүү загвар өрөөг “Одоо зохиомол хэргээр ял эдэлж буй Алексей Навальный 2022 онд 91 хоногийг ийм орчинд өнгөрөөжээ” гэсэн тайлбар бичсэн байна. Мөн гадна ханан дээр нь “Навальныйг гаргаж, Путиныг оруулъя”, “Навальныйг суллая”, “Путины терроризмыг зогсооё” гэсэн зурагт хуудас наажээ. Навальныйн дүү Олег болон бусад хүмүүсийн хийсэн энэхүү загварыг өнгөрсөн хоёрдугаар сард Германы Берлин хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны өмнө байрлуулж байсан юм. Зохион байгуулагчид Парист энэхүү өрөөний загварыг хоёр долоо хоног байлгахаар төлөвлөж байгаа бөгөөд хүмүүст үнэнийг хүргэх зорилготой хэмээн тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.