Нельсон Манделагийн өдрөөр дэлхий даяар мод тарина
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Нельсон Мандела мэндлээд 105, таалал төгсөөд 10 жил болж байгааг тохиолдуулан “Нельсон Мандела" сан ирэх 7 дугаар сарын 18-нд түүний төрсөн өдрөөр дэлхий даяар мод тарих хөдөлгөөн эхлүүлэхээр болжээ. 2009 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор уг өдрийг “Нельсон Манделагийн олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр болсон билээ. Тус сангийн албаны хүн “Манделагийн өдрийг зөвхөн Өмнөд Африк эсвэл Африкт тивд төдийгүй дэлхий даяар тэмдэглэхийг зорьж байна” гэсэн байна. Ингэхдээ хамгийн түрүүнд нар манддаг Шинэ Зеландаас эхлээд дэлхийн томоохон хотуудад мод тарих ажээ. Н.Мандела амьд ахуйдаа "Унших баяр баясгалан бол миний амьдралын үнэт зүйлсийн нэг" хэмээн хэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагийн 10 цагаас "Манделагийн намтрыг хүүхдүүдэд уншиж өгөх нь" арга хэмжээг зохион байгуулахаар мөн төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.