Францын аялал жуулчлалын тэргүүлэх сэтгүүл Монголыг онцлов
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Францын аялал жуулчлалын тэргүүлэх сэтгүүл “Petit” энэ хавар зуны буюу 63 дахь дугаарынхаа нүүрэнд Монгол улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэл гаргажээ. Монгол улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар энэ ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд Европын орнуудаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол улсыг франц хэлтэй орнуудад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой хэмээн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Аялал жуулчлалын мэдээллийн бүтцийнхээ хувьд дэлхийд нэртэй “Lonely Planet” сэтгүүлийн франц жишиг болох “Petit Futé ” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2003 оноос Монгол улсын талаар аяллын хөтөч ном эрхлэн гаргаж, Франц, Бельги, Люксембург, Швейцар, Канад зэрэг франц хэлтэй орнуудын уншигчдын хүртээл болгож ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.