Орос иргэд Дубайд олноор суурьших болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том хот болох Дубай Оросын элитүүдийн "Украины дайнаас хоргодох боомт, "Оросоос гадуурх Орос" болж байна" хэмээн “New York Times” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар зөвхөн өнгөрсөн онд 1.2 сая орос хүн Дубайд очсон байна. Тэнд очиж буй оросуудын хувьд Барууны хоригт өртсөн тэрбумтнуудаас эхлээд цэрэг татлагаас зугтсан дунд давхаргын хүмүүс хүртэл янз бүрийн түвшнийхэн байгааг онцолжээ. Оросууд олноор орж ирснээр Дубай хотын томоохон худалдааны төвүүд болон хотын захын гудамжуудад орос хэл олон улсын хэл болжээ. Тус хотод очсон орос иргэд хоолны газар ажиллуулах, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх зэргээр суурьшиж байна. 2022 онд Дубайд үл хөдлөх хөрөнгө, орон сууц хайж буй хүмүүсийн жагсаалтыг оросууд тэргүүлсэн байна. Оросууд Дубай руу ийнхүү олноор зорих болсны шалтгаан нь тус улс Украинд түрэмгийлж эхэлснээс хойш Барууны орнуудад ноёрхож буй Оросын эсрэг үзлээс Дубай ангид байдаг бөгөөд дайнд төвийг сахисан байр суурь илэрхийлж Ойрхи Дорнодын бусад олон орны нэгэн адил ОХУ-ын эсрэг Барууны хориг арга хэмжээнд оролцоогүй ажээ. Тус хотод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж буй Анатолий Каменский "Бид бүгдийн хувьд энэ бол тодорхой хугацааны аюулгүй байдлын арал юм" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.