images

Иран улс Египеттэй дипломат харилцаагаа сэргээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-15


     Хятадын зуучлалаар долоон жилийн дараа Саудын Арабтай дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон Иран улс энэ удаад Египеттэй харилцаагаа хэвийн болгох алхам хийж эхэлжээ. Ираны "Тасним" агентлагийн мэдээлснээр тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Ханани хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Иран, Египет хоёр бие биедээ чухал" гээд өнгөрсөн арванхоёрдугаар сард Иорданд болсон Багдадын хамтын ажиллагаа, түншлэлийн бага хурлын үеэр Иран, Египет улс аль хэдийнэ хэлэлцээ хийсэн тухай мэдээлжээ. 1979 онд Ираны хувьсгалаар хаан Мухаммед Реза Пехлевиг түлхэн унагасны дараа тэрбээр Египет рүү дүрвэн гарснаар Иран улс Египеттэй дипломат харилцаагаа тасалсан бөгөөд энэхүү дайсагнасан харилцаа өнөөг хүртэл үргэлжилжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.