Оросын иргэнийг Олон улсын шүүхэд татна
Анд нөхдийн мэдээ
2023-03-15
Олон улсын эрүүгийн шүүх Украины дайнтай холбогдуулан анх удаа орос иргэнийг эрүүгийн хариуцлагад татах захирамж гаргах болсон тухайд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн тухай ТАСС мэдээллээ. “New York Times” болон “Reuters” агентлагууд Олон улсын эрүүгийн шүүх Украины дайны үеэр ОХУ-ын зүгээс үйлдсэн гэх хоёр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Тэднийг хүүхэд хулгайлсан, иргэний объектод халдсан, тэр дундаа Украины хүүхдүүдийг Орос руу хүчээр авч явсан хэргээр буруутгаж байгаа юм. Нидерландын Гаага хотод төвтэй Олон улсын эрүүгийн шүүх нь 1998 онд Ромын журмын дагуу байгуулагдсан, дайны гэмт хэрэг, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх байнгын ажиллагаатай шүүх юм. Харин ОХУ нь 2016 онд тус байгууллагаас гарсан бөгөөд өнөөдрийн тухайд Олон улсын эрүүгийн шүүх байгууллагын гишүүн бус улсын иргэдийг тус шүүхээр шийтгэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.