images

Английн хөлбөмбөгийн шилдэг гоолын эзнээр солонгос тамирчин тодорлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Английн “Tottenham Hotspur” багт тоглодог Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Хун Мин 2023 оны Лондонгийн хөлбөмбөгийн шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг гоол" шагналыг дахин хүртлээ. 2022-2023 онд Английн Премьер лигийн VIII тойрогт өнгөрсөн оны есдүгээр сард болсон тоглолтод оруулсан түүний гурван гоолын хоёр дахь нь ур чадварын хувьд шилдэг байсан хэмээн энэхүү шагналыг олгожээ. Тухайн үед Сон хоёрдугаар үеийн 14 дэх минутад сэлгээгээр орж 28, 39, 41 дэх минутад дараалан гоол оруулснаар тэдний баг өрсөлдөгчөө 6:2 харьцаагаар хожсон юм. Шагнал гардуулах ёслолд тодорхой шалтгаанаар оролцож чадаагүй тэрбээр олон нийтийн сүлжээгээр "Санал өгсөн бүх хүмүүст баярлалаа. Энэ шагналыг авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрбээр өмнө нь 2020 онд "Burnley" багтай хийсэн тоглолтонд 70 метрийн зайнаас гоол оруулж тухайн оны шилдэг гоолын шагналыг хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.